Features

Аяллын зөвлөмж

Усан тээврийн хэрэгслэл. Түүний шаардлага

  • Жуулчид болон орон нутгийн тээвэрлэлт явуулах усан онгоц нь 54-60 хүний суудал бүхий Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн технилогоор хийгдсэн , техникийн эд ангийн харилцан ажиллагааны хувьд байгаль орчинд ээлтэй байдлаар шийдвэрлэгдсэн, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, боомтууд дахь холбооны цэгүүдтэй мэдээлэл солилцох орчин үеийн холбоогоор бүрэн хангагдсан, осолын болон төөрсөн үед хэрэглэх холбоо барих бүрэн багажаар бүрэн хангагдсан байна.
  • Онгоцны жолооч нь ОУ-ын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрхийн үнэмлэхтэй байна.Онгоцны капитананы туслах нь усан замын жолоодлогын сургалтанд сууж эрхээ авсан ажилтан байна.
  • Хамгаалагч , зохион байгуулагч ажилтан нь авран хамгаалах чиглэлээр мэргэжсэн ажилтан байна. Хамгаалагч зохион байгуулагчаар ажиллах хүнийг урьдчилан бэлтгэж Хөвсгөл далайн усны бүтэцийн талаар хангалттай мэдээлэлээр хангасан байна. Түүний мэдэлд авран хамгаалахад шаардлагатай боломжтой хэрэгслэлүүдийг бэлтгэж байруулсан байна.

  • 8 хүний суудал бүхий ойрын зайн усан замын тээврийн хэрэгслэл нь мөн дээрхи шаардлагыг хангасан байх бөгөөд иргэний аюулгүй байдлыг бүрэн хангасан байна. Тээврийн хэрэгслэлд богино долгионы холбоо барих хэрэгслэл суурилуулсан байна.

  • Авран хамгаалах , усанд шумбалтын үед хэрэглэгдэх нөөцийн жижиг усан онгоц нь дээрхи усан замын тээврийн хэрэгслэл далайд гарах үед нөөцийн бэлэн байдалд байх үүрэгтэй байна. Уг завийг жолоодох ажилтан нь завь жолоодох сургалтанд хамрагдсан байхаас гадна авран хамгаалах чиглэлийн тодорхой туршлагатай байна.

  • Зорчигчдийн тоогоор стандартыг хангасан аюулгүйн хантааз байх бөгөөд усан онгоц дээр гарсан тохиололд заавал өмссөн байх шаардлагыг иргэн бүр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна. Усан онгоцоор аялахыг өмнө аюулгүй ажиллагааны талаар заавал урьдчилан таницуулсан байх үүргийг усан онгоцны баг хүлээж ажиллана.

  • Аялал бүрийн дараагаар усан онгоцны бүрдэл хэсэгт заавал үзлэг, цэвэрлэгээ хийж тодорхойлолтонд аялалын бүрэлдэхүүн гарын үсэг зурсаны дараагаар аялалд гардаг журмыг хэрэгжүүлнэ.

  • Өөрийн үндсэн төв байрлах Жанхайн давааны аманд усан онгоцны зогсоолыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулах бөгөөд түүнийг дагалдан ЗТСайдын тушаалаар батлагдсан боомт байгуулах журмын дагуу үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.

    Хамгаалагчийн аюулгүй ажиллагааны үед хэрэглэх хувцас болон техник хэрэгслэл