Тавтай морил Great Sea Resort

Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сум, Жанхайн аманд байрлах Монголын анхны далайн гүний аялал жуулчлалын (diving) бааз юм

Бидний тухай

Манай кемп нь Жанхайн давааны аманд байрлах нэг ээлжиндээ 80-100 хүн хүлээн авах хүчин чадалтай ба стандарт хангасан тохилог гэр , боловсон ОО , халуун ус, туршлагатай тогоочийн хийсэн амтат хоолоор үйлчилж, найрсаг хамт олон зочид жуулчиддаа тав тухтай, чанартай үйлчилгээг үзүүлж байна.

Бидний давуу тал

Манай кемп ньХөвсгөл нуурын баруун эрэг дээр байрладаг бөгөөд далайн цэнгэг агаараар , шилмүүст модны анхилам үнэр дор амрах нөхцлийг хангаж таньд далайн талаархи сайхан сэтгэгдэл үлдээх боломжыг бүрдүүлэхээр зорьсоноороо давуу юм.

Хөвсгөл далайн усан замын зорчигч, тээврийн үйлчилгээ.

Манай компани нь таны тав тух аюулгүй байдлыг хангасан 60 хүний суудал бүхий усан онгоцоор 2017 оны 6-р сарын дунд үеэс эхлэн Хатгал–Ханх, Ханх–Хатгал гэсэн чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ явуулах гэж байгааг дуулгахад таатай байна.