Шноркелинг /Богино зайн шумбалт/

Манай ресорт нь олон улсад snorkeling гэж нэрлэгддэг амьсгалах гуурс бүхий баг зүүн Хөвсгөл нууранд сэлж шумбан нуурын ёроолыг бүрэн дүүрэн харж усан доторхи ертөнцийг өөрийн биеэр мэдрэхийг танд санал болгож байна. Та зориулалтын хувцас хэрэглэлийг түрээслэн авч, мэргэжлийн аврагч нарын хараа хяналт дор, тусгайлан бэлдсэн талбайд аюулгүй зугаацах бүрэн боломжтой бөгөөд энэхүү дурсгалтай мөчийг баримтжуулж үлдээн танд дурсгал болгон өгөх болно.